НҮБ-ын 80 жилийн ой ууланд авиралт

НҮБ-ын 80 жилийн ойг тохиолдуулан эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлах, оролцогчдод НҮБ-ын үйл ажиллагааг таниулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудын (ТХЗ) ач холбогдлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Богдхан уулын Баруун оргилд авиралт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 300 гаруй хүн бүртгүүлж, 96 оролцогч уулын оргилд гарав. Оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс урьдчилан хэд хэдэн удаа заавар, зөвлөмж өгч, аяллын туршид 2 түргэн тусламжийн мэргэжилтэн, 6 мэргэжлийн уулын авирагч хамтран ажиллалаа.

 

Find us on

Latest articles