
НҮБ-ын 80 жилийн ойг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн зорилго ба хүүхэд, залуучуудын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар НҮБ-ын түүх, үйл ажиллагаа, Тогтвортой хөгжлийн зорилгын ач холбогдол, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хүүхэд, залуучуудын оролцоо, хувь нэмрийн талаар мэдлэг, ойлголт олгов.

Тус сургалтад улсын хэмжээнд 20 сургуулийн нийт 2,047 сурагч, 10 гаруй багш хамрагдсан бөгөөд Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хот болон Багахангай дүүргийн хүүхэд, залуучуудад хүрч ажиллалаа.


