2022 оны 9 сар

Монголын НҮБ-ын Нийгэмлэг олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулсны нэг жилийн ойг тохиолдуулан гэр бүлүүдэд зориулсан танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Мишээл групптэй хамтран Мишээл Ботаник цэцэрлэгт асрууд ажиллуулж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгууд (ТХЗ) болон Нийгэмлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулж, гэр бүлээрээ суралцах, оролцох боломж бүрдүүлэв.



