2023 оны 5 сар – 2023 оны 11 сар
Монголын НҮБ-ын Нийгэмлэг (UNA) нь байгууллагынхаа чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсын иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зорилгоор АНУ-ын Виржиниа Тех их сургуулийн Бодлого, засаглалын хүрээлэнгийн доктор Дэвид Муртай хамтран “Төрийн бус байгууллагын стратеги, менежментийн гарын авлага” боловсрууллаа.

Тус гарын авлагыг Европын Холбооны санхүүжилттэй “Youth for All” төслийн дэмжлэгтэйгээр бүтээсэн бөгөөд Монгол, АНУ-ын төрийн бус байгууллага, байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан солилцоог өргөжүүлсэн АНУ-ын Төрийн департаментын тэтгэлэгт хөтөлбөрийн үргэлжлэл болсон юм. Гарын авлагын нээлтийн арга хэмжээний үеэр ардчилал дахь иргэний нийгмийн үүрэг, оролцооны талаар нээлттэй лекц зохион байгууллаа.


