Залуучуудын байгаль орчны хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, бодлогын зөвлөмж боловсруулах чадварыг хөгжүүлэх зорилготой “Policy Empowerment” хөтөлбөрийг Ханнс Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөлийн гишүүдийн хүрээнд зохион байгуулав.
Нийт 7 удаагийн сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Тусгай хамгаалалттай газруудын тухай, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгад саналаа хүргүүлсэн. Мөн 5 аймгийн 12 сургуулийн 288 хүүхдэд Байгаль орчны хууль эрх зүйн чиглэлээр сургалт орсон.


